Бүх мэдээ
Орон сууцны сонголт2026.08.132 мин унших

Уужим, Ашигтай, Минимал орон сууцны сонголтыг санал болгож байна

Орчин үед гэрийн дотоод засал, өрөөний хуваалт нь зөвхөн амьдрах тав тухаас гадна эрүүл зөв амьдралын дадлыг хэвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болсон. Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь гадна талаасаа бус дотоод зохион байгуулалтын хувьд айл бүрд давуу тал олгох төлөвлөлттэй юм.

Орчин үед гэрийн дотоод засал, өрөөний хуваалт нь зөвхөн амьдрах тав тухаас гадна эрүүл зөв амьдралын дадлыг хэвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болсон. Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь гадна талаасаа бус дотоод зохион байгуулалтын хувьд айл бүрд давуу тал олгох төлөвлөлттэй юм.

Уужим, Ашигтай, Минимал орон сууцны сонголтыг санал болгож байна

Уужим орон зай

Гэр бүл бүр өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хэдэн өрөө, ямар зохион байгуулалттай байр сонгохоо шийддэг. Өнөр өтгөн, хувийн орон зайг чухалчилдаг өрхүүдэд тохиромжтой 4 өрөө, 139мкв хэмжээтэй орон сууц нь гурван тийш харууцтай гэдгээрээ онцлог. Байгалийн салхи нэвт салхилах, өрөө бүрд нар тусах гээд олон төрлийн давуу талтай. Дотоод зохион байгуулалтын хувьд угаалгын машин, хувцас хатаагч, цэвэрлэгээний бусад зүйлсээ хадгалах боломжтой угаалгын өрөөг тусад нь шийдэж өгсөн нь эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд нийцтэй шийдэл юм. Түүнчлэн мастер унтлагын өрөө, дөрвөн улирал ашиглах боломжтой тагт, хувцасны өрөө зэргийг стандартын дагуу байхаар төлөвлөв.

Уужим, Ашигтай, Минимал орон сууцны сонголтыг санал болгож байна

Ашигтай орон зай

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь 80 – 89мкв хэмжээтэй, гурван өөр төрлийн зохион байгуулалт бүхий 3 өрөө байрны сонголттой. Тиймээс айл бүр өөрсдийн онцлогт тохирсон ашигтай орон зайг сонгох боломжтой юм. Дотоод зохион байгуулалтад бүгдэд нь ижил цэлгэр үүдний хэсэг, угаалгын хэсэг зэргийг шийдэж өгсөн давуу талтай. Ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь энэ төрлийн орон сууцуудад ч мөн нар тусах, байгалийн агаар сэлгэлт сайн байх боломжийг олгоно. Түүнчлэн давхар болон харууцаас шалтгаалан үнийн сонголттой буй нь танд өрхийн санхүүдээ тохируулан худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Уужим, Ашигтай, Минимал орон сууцны сонголтыг санал болгож байна

Минимал орон зай

Залуу хосууд болон цэгцтэй амьдралын хэв маягт дуртай хүмүүст төгс тохирох 51мкв орон сууц нь сонгодог хэлбэрийн дотоод хуваалттай. Цэлгэр цонх, унтлагын өрөөний залгаа байх дөрвөн улирал ашиглах боломжтой тагт зэрэг нь таныг гэрийнхээ орон зайг илүү ухаалгаар тохижуулах боломжийг олгоно. Зах зээл дээр эрэлт өндөртэй байдаг энэ загварын байранд давхарын цөөн сонголт үлдэж байна.

Ерөнхий төлөвлөлтийн хувьд Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь нэг орцтой, давхартаа 5-6 айл байхаар төлөвлөгдсөн. Цахилгаан шатаар зорчихдоо айл бүр өөрсдийн чип бүхий тусгай картыг ашиглах тул таны амьдардаг давхарт хөршүүдээс тань өөр хүн зорчихгүй юм. Ингэснээр та өөрийн хувийн орон зай, аюулгүй байдлаа хамгаалах боломжтой зэргээр хүрээлэн буй орчны тав тухыг санал болгож байна.

Хэрэв та Elysium Residence бизнес зэрэглэлийн төслийн талаар мэдээлэл авч, өрөөний сонголтуудтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл 7786-2222 дугаараар борлуулалтын менежерүүдтэй холбогдоорой.

Бусад мэдээ

Чимхлүүр хэсэг бүрийг танд зориулавТөслийн тухай

2026.08.31

Чимхлүүр хэсэг бүрийг танд зориулав

Туул голын салхи илбэсэн шинэ төлөвлөлт бүхий бүсэд байрлах Elysium Residence нь чимхлүүр хэсэг бүрд ур ухаанаа шингээсэн эргономик шийдэлтэй, бүс нутагтаа шинэ стандартыг тогтоох бизнес зэрэглэлийн орон сууц юм.

Дэлгэрэнгүй

Гадаадаас захиалах боломжтой бизнес зэрэглэлийн орон сууцГадаадаас худалдан авах

2026.08.31

Гадаадаас захиалах боломжтой бизнес зэрэглэлийн орон сууц

Гадаад улсаас захиалга хийх үед төлбөрийн нөхцөл хамгийн чухал байдаг бол Elysium Residence орон сууц нь УРЬДЧИЛГАА ХУВААХ НӨХЦӨЛ-ийг санал болгож буйгаараа давуу талтай. Та 2027 он хүртэл 10 сарын хугацаанд орон сууцныхаа урьдчилгаа 30 хувийг хувааж төлөөд, үлдэгдэл төлбөрөө ашиглалтад орох үед шийдэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Орон сууцны байршлын давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?Байршил

2026.08.31

Орон сууцны байршлын давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь дээрх бүхний огтлолцол дээр буюу хотын төв, яармаг бүсийг холбосон цэгт буйгаараа давуу талтай юм. Хан-Уул дүүргийн 3-р хороо буюу нийтийн хэлж заншсанаар Мишээл экспо орчмын бүс нь ойрын жилүүдэд одоо буй төлөвлөлтөөсөө шинэчлэгдэн хөгжиж буй гэдгийг дурдах нь зүйтэй.

Дэлгэрэнгүй

Бизнес зэрэглэлийн орон сууц. Туул голын салхи илбэсэн бүсэд байршилтай, архитектур болон инженерингийн эргономик шийдэлтэй орон сууц.

Борлуулалтын алба

  • Даваа – Ням · 09:00 – 18:00
  • 7786-2222
  • info@elysium.mn
  • ХУД, 3-р хороо, АНУН төвийн баруун талд, Бармаш оффис, 1 давхар

Сошиал

© 2026 Elysium Residence · Монкон Констракшн ХХК

Form Follows Function · Comfort · Serenity